Багш танд манай Цахим сургалтын үндэсний төвөөс шинэ шинэ боломжууд бий болгох ажлууд хийж байгаагийн нэг бол www.sur.mn блог систем юм.
Та манай сургалтад хамрагдан өөрийн блогтой болж хөгжүүлэлт хийж, олон арван шавь нартаа хуримтлуулсан мэдлэг чадвараа хуваалцах боломжтой боллоо.
Тухайлбал, Дорж гэдэг багш байдаг бол www.dorj.sur.mn гэсэн блог хаягтай болох юм л даа.
Энэ блог систем нь сургалтын зориулалттай бөгөөд дараах хэсгүүдээс бүрдэнэ.
Үүнд:
1. Нүүр хуудас
Блог танилцуулга
Хөгжүүлэгчийн танилцуулга
Хичээлийн хуваарь
Холбоо барих
2.Мэдээлэл
3. Хичээл
/Боловсролын төвшнөөр, ангиар мөн бусад чиглэлээр ялгаж хичээлээ үүсгэх, оруулах боломжтой/
4.Тест
/Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний тест боловсруулах бүрэн боломжтой. Тодруулбал, өөрийн үнэлгээний тест нь оюутан, сурагчид онлайнаар тест ажиллаж үзээд өөрийн үр дүнг мэдэх, цаашлан зөв бодолт тайлбарыг үзэх, бүр сонсох боломжтой байдлаар боловсруулан оруулж болох байдлаар програм хангамжийг шийдсэн юм. Харин Хөндлөнгийн үнэлгээний тест гэдэг нь оюутан, сурагч тестийг ажиллаад үр дүнг нэр, анги, кодоо бичиж багшид илгээх гэдэг дээр дарахад ямар сэдвээр хэн гэж оюутан эсвэл сурагч хэдэн оноо авсан, хэзээ тест ажилласан гэх зэрэг бүхий л мэдээлэл багшид ирнэ./
5. Аха
/Асуулт өгч хариултыг текстээр авах энэ мэдлэг чадвар сорих хэсгийг бид онлайн АХА гэж нэрлэж, түүнд зориулсан програм хангамжийг бүтээсэн байгаа багш та ашиглаад үзээрэй./
6. Эрдэм шинжилгээ
/Багш, судлаачид өөрийн ЭШБ, илтгэл өгүүллээ энэ хэсэгт тавьж оюуны өмчийн эрхийн хамгаалалтай хийх хэрэгтэй. Бас зарах борлуулах боломж ч бий болгохоор манай цахим сургалтын үндэсний төвийн хамт олон хичээнгүйлэн ажиллаж онлайн төлбөр тооцооны систем боловсруулж дуусаж байгаа билээ. Мэдээж багш танд зориулж шүү дээ. /
7. Форум
/Багш, оюутан хэн ч хэлэлцүүлгийн сэдэв оруулж болно. Лайк хийлгэх, санал авах, тандан судалгаа хийх зэрэгт ашиглаж болно. Жишээ нь “боловсрол гэж яг юуг хэлээд байна аа? Хамгийн оновчтой тодорхойлолт байна уу?” гэх ч юм уу асуудал дэвшүүлж санал сэтгэгдэл явуулах гэх мэдэд үр дүнтэй ашиглах боломж бий болгосон юм./
8. Чат
/Чат таны блогт заавал бүртгүүлж форфайл үүсгэсэн байх албагүй юм. Хэн дуртай нь нэрээ бичээд чат хийж болно. Гол зорилго нь багш тодорхой цаг зарлаад чат хийх, сургалтын агуулгын элемент хэсгүүдээс тодруулах ярилцлага хийх зэргээр ашиглах боломж бий болгоход чиглэсэн юм./
Блогийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэглэх аргазүйн сургалтад сууж ч болох юм. Хэрэв сургалт авах бол www.esurgalt.mn хаяг дээр зарлах сургалтад холбоо барьж суух боломжтой. Бид удахгүй блог хэрэглэх аргазүйн хичээлүүдийг онлайн болгож сургалт явуулахаар төлөвлөж байна.
Багш, суралцагч та бүхэнд номын цагаан буян оршихын
өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
Цахим сургалтын үндэсний төв